Preloader
 

Товч танилцуулга

“Чеволи” ХХК нь 2011 онд гадаад худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани мэргэжлийн ур чадвар туршлагатай  хүний нөөцийг бүрдүүлэн кемпийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

             Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйлчлүүлэгчдэд  эрүүл аюулгүй, стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлж харилцагчдынхаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлж бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулахаар  MNS ISO 9001:2016 болон Хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Чанарын бодлого: Харилцагчдын хэрэгцээ сэтгэл ханамжинд тулгуурлан, хүнсний аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан кемпийн үйлчилгээг үзүүлж, Чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэн, ажилтны оролцоо бүтээмжийг нэмэгдүүлснээр байнгын сайжруулалтыг хийнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БАЙРЛАЛУУД

  • Улаанбаатар хот Төв оффис
  • Улаантбаатар хот Налайх дүүрэг, Налайх салбар
  • Өмнөговь аймаг Цогтцэций сум, Таван толгой салбар